Thursday, April 19, 2012

Сэдэв "Эмийн зохистхй хэрэглээ"  FE2-1 ангийн оюутан Цэнд-Очир, Тогтох даваа нарын 1,2-р курсын оюутнуудын дунд явуулсан илтгэлийн уралдаанд 3-р байр эзэлсэн илтгэл 

Оршил
        Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эмийн нэр төрөл олширч байгаа нь эмийн нэр зөв сонгох оновчтой хэрэглэхэд улам бүр төвөгтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд зөвхөн эмч эм зүйч нар төдийгүй энгийн хэрэглэгчдэд ч үнэн зөв мэдээлэл чухал ач холбогдолтой болж буй эрин үед бид амьдарч байна .
       Эмийн талаар үнэн зөв мэдээллийг авч . эмийг зүй зохистойгоор хэрэглэснээр эмээс улбаатай эрүүл мэндийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах болно .
Судалгааны зорилго
Завхан аймгийн төвийн ард иргэдийн эмийн хэрэглээг судлаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор ажиглалтын арга болон анкетин асуулгаар судалгаа авч дүгнэлт гаргахыг зорилоо.   
Судалгааны зорилт
1. Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллгагаа явуулж буй эмийн сангуудаар явж ажиглалтын аргаар судалгаа хийж эмийн хэрэглээг судлах   
2. Завхан аймгийн ард иргэдээс судалгаа авч эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар анкетийн асуулгын аргаар судалгаа авах
Сэдэв сонгосон үндэслэл
           Эмийн зохистой хэрэглээг хүн амын дунд хэвшүүлэх нь Завхан аймгийн хувьд анхаарал татах асуудлын нэг болоод байгаа юм
         Учир нь манай хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний наад захын мэдлэггүй мөртлөө эмийг өөрийн дураар их хэмжээгээр хэрэглэдэг болсны улмаас эмийн гаж нөлөө илрэх эмэнд хордох явдал элбэгших эрүүл мэндэд амь насаараа хохирох эмэнд дасалтай нянгийн өрөвслүүд олноор бий болож антибитикийн эмчилгээний үр нөлөө буурах нянгийн халдвар хүнд явагдах болсон зэрэг сэтгэлийг зүй ёсоор түгшээж байна. Иймд би энэхүү сэдвийг сонгож судалсан юм. Өмнө нь энэ сэдвээр манай аймагт судалгаа хийж байгаагүй болно.



Нэгдүгээр бүлэг. Эмийг зөв ухаалгаар хэрэглэх нь

Эм гэж юу вэ ?
         Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалтай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон , тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан савласан эмийн бодисыг эм гэнэ.
Эмийг ямар үед хэрэглэх вэ ?
      Зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр өвчин эмгэгтээ тохирох эм, эмийн бэлдмэлийг сонгоод түүнийгээ зааврын дагуу зөв гүйцэд хэрэглэх юм.
Эмийг хэзээ хэрэглэх вэ?
            Эмийг зөв цаг хугацаанд хэрэглэх нь нэн чухал , Ихэнх эмийн үйлчилгээ өглөө , үдийн цагт тааруу , орой , шөнөөр сайн байдаг нь тогтоогджээ.
            Эмийг уухдаа зогсож эсвэл сууж байгаад уух нь зөв юм. Бас эм уух бүрийдээ нэг аяга шингэн ууж байхыг хичээгээрэй , Шахмал эмийг болж өгвөл бүтнээр нь бүрээстэй эмийг тэр чигээр нь залгиж уудаг. Хэрэв та эм уугаад бөөлжиж гаргавал уг эмийг дахин уух шаардлагатай.  
        Ашиг олох зорилгоор эмийг хэт дөвийлгөн сурталчлах, жоргүйгээр олох зэрэг нь эмийн зохисгүй хэрэглээг үүсгэж буй нэг хүчин зүйл болсоор байгаа бөгөөд сурталчилгааны ажил, рекламуудаас үүдэлтэй шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ойлголтууд газар авсаар байгаа юм. Хөгжиж буй орнуудад жороор олгогдох эмүүд жоргүй олгогдсоор үүнтэй уялдан өөрийгөө эмчлэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрсээр байна ,
        Хэрэглэгчид тухайн эмийг хэрэглэхийн өмнө уг эмийн ерөнхий үйлчилгээ, гаж нөлөө, бие махбодид хэрхэн үйлчилдэг, хэдийд хэрэглэхээ зогсоох тухай, эмчилгээний бусад хувилбарын талаар тодорхой мэдээллийг бүрэн авч, түүний дагуу эмийг зүй зохистой хэрэглэх ёстой байдаг ч энэ талаарх мэдээлэл, мэдлэг хаа сайгүй туйлын хангалтгүй байдаг юм. Тухайлбал манай орны иргэдийн хувьд эрүүл мэндээ зөвхөн эмэнд даатгаж , эмийг эмчийн ямар ч заалтгүйгээр хоол хүнс хувцас эдлэл мэт сонгон хэрэглэх буруу зуршил, хамрын шуухинаа хүрэх төдийд л антибиотикийг шууд хэрэглэх хандлага байсаар байна. Мөн эм бэлдмэлийн талаар тодорхой мэдлэггүй гэнэн итгэмхий хэт туйлшрамхай зангаасаа болж янз бүрийн сүлжээний бүтээгдхүүнийг эмх замбараагүй хэрэглэх нь нийтийн дунд түгээмэл үзэгдэл болсон байна.
Эмийг зөв ухаалгаар хэрэглэх нь
      Эм бол хүний бие махбодь өвчнийг эсэргүүцэн тэмцэхэд нь туслах бодисууд бөгөөд өвчилсөн үед биеийн байдлыг сайжруулах үйлчилгээтэй юм , Эмийг аюулгүй зөв хэрэглэх явдал хамгийн чухал. Зөв зохистой хэрэглэсэн эм амьдралыг тэтгэх нөлөө үзүүлэх болно. Буруу хэрэглэсэн эм хор учруулж тэр ч байтугай таныг хөнөөж чадна.
                Түүнчлэн зарим эм өөр бусад өвчин эмгэг болон таагүй байдлыг үүсгэх шалтгаан болдог бөгөөд (үүнийг эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг) энэ нь эцэстээ хувь хүний эрүүл мэндэд хор аюул учруулах төдийгүй амь насанд ч халтай төгсгөлд хүргэж болох юм , Эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар ерөнхий мэдээллийг эмийн хайрцаг болон түүн дотор дагалдах эмийн заавар дээр тодорхой бичсэн байдаг ,
Эмийн тунг хэтрүүлсний хор холбогдол
        Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч эдгэрнэ гэж зарим хүмүүс боддог. Хэрэв та эмийг нэг дор хэт их хэмжээгээр, нэг өдөр хэт олон удаа эсвэл нэг эмийн хэт удаан хугацаагаар хэрэглэвэл тухайн эм танд хор учруулах болно.
        Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэсний улмаас илрэх хордлогын нийтлэг шинж тэмдгүүд нь дотор муухайрч, бөөлжис цутгах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, чих шуугих, амьсгаадах зэрэг бөгөөд эдгээр шинж тэмдэг нь бас эмийн гаж нөлөөний шинж ч байж болно ,
Хуурамч эм гэж юу вэ ?
    Үндсэн үйлчлэгч бодис, тун, найрлага, чанар нь дагалдах баримт бичигт заагдсанаас өөрөөр хийгдсэн эмийг хуурамч эм гэнэ.
Дуураймал эм гэж юу вэ ?
      Эрх бүхий үйлдвэрийн эмийн сав боодол, шошгыг ашигласан буюу дуурайлган хийж савласан эмийг дуураймал эм гэнэ ,
Эмийн гаж нөлөө гэж юу вэ ?        
        Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд эмчилгээний ашиг тусгай үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг , тааламжгүй , бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг , Үүнийг, өөрөөр хэлбэл эмийн эмчилгээний зорилгод нийцээгүй сөрөг нөлөө гаж  нөлөө гэж нэрлэнэ , Эмийн гаж нөлөө нь биеийн аль нэгэн эд эрхтнийг хордуулах , бие махбодийн үйл ажиллагааг хямраах , харшил ба донтол үүсгэх хэлбэрээр дээр тохиолдож болно ,
Чанарын баталгаагүй эм худалдан авч хэрэглэх
Баталгаагүй газраас чанар муутай эм авч хэрэглэх нь өвчнийг хүндрүүлэх, архагшуулах гол шалтгаан болохын хамт эдийн засгийн хувьд хор хохиролтой. Та ямар нэг эм худалдан авахаар бол аль болох баталгаатай газраас авах, эмийн санчаас эмийн чанарын баталгааг шаардах эрхтэй , Дэлхийн эмийн зах зээлд 30 орчим мянган нэрийн эм эргэлдэж тэдгээрийн 15 хувь нь буюу 32 тэрбум долларын хуурамч болон стандартын бус эм байгаа тухай ДЭМБ мэдээлсэн байна.
Та хичнээн их мөнгө зарцуулж эмчилгээ хийлгэлээ ч эмийг зөв хэрэглээгүйгээс эмчилгээ тань ямар ч үр дүнгүй болж болох юм.


Хоёрдугаар бүлэг. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь

Судалгаа 1. Эмийн сангуудад ажиглалт хийсэн судалгаа
Манай аймагт нийт 7 эмийн сан байдаг юм байна. Би 3 эмийн санд 7 хоногийн хугацаанд орж ажиглалт хийлээ. Ажиглалт хийх хугацаанд эмийн сангаар үйлчүүлэгчид
1.    Эмчийн заавраар /жороор/
2.    Өөрсдөө дур мэдэн өөрсдийн хэрэгцээнд
3.    Эм ийн санчаас хэрэгтэй эмээ зөвлөж ава х зэргээр үйлчлүүлдэг байна.  
Эдгээрийг дараах хүснэгтээр үзүүлбэл

Болор эмийн сан
Төв эмийн сан
Эмнэлэгийн хажуу тал
Аралын эмийн
Нийт
Эмчийн заавраар
21
15
26
12
74
Өөрсдөө сонгон
30
21
25
20
96
Эмийн санчийн заавраар
25
23
28
30
106
Нийт
76
59
79
62

Өдөрт дундажаар 70-80 хүн үйлчлүүлдэг.  
Дээрх судалгаанаас үзэхэд эмчийн заавраар цөөхөн хүмүүс үйлчлүүлдэг  нь харагдаж байна. Мөн өдөрт 14 мэргэжлийн эмч нар нэг эмч 26 хүнийг оношилж зөвлөгөө өгдөг бөгөөд нийт 364 хүн эмчээс зөвлөгөө авдаг байна. Гэтэл эмийн сангаар эмчийн заавраар үйлчлүүлж буй хүний тоо бага гарч байна. Энэ зарим хүмүүс нь эмнэлэгт хэвтэж, зарим нь авч чаддаггүй, зарим нь шаардлагагүй гэж үздэгтэй холбоотой юм.
Гэтэл эмийн санчийн заавраар ихэнх хүмүүс нь үйлчлүүлдэг нь эмийн санчийн мэдлэг өндөр байхгүй бол эмийг хэрэглэх хэрэглээ буруу болж үр дүнгүйд хүрэх болно.


Судалгаа 2.  Иргэдээс авсан судалгаа
Завхан аймгийн ард иргэдээс насны бүлгээр 11 асуулттай анкетийн асуулгаар  нийт 80 хүнээс судалгаа авч дүгнэлт гаргалаа.
Үүнд:
1.    Таны нас гэсэн асуултанд нийт 80 хүн оролцсоноос
2.    Таны хүйс
3.    Та эмчийн заавраар эмээ худалдан авдаг уу
4.    Хэрэв үгүй бол яаж эмээ сонгож авдаг вэ ? 
аав
ээж
өвөө
эмээ
эгч
ах
өөрөө
эмийн санч
-
10
-
-
-
-
24
28
5.     Худалдан авсан эм чинь таарч байна уу ?  
6.     Таньд байнга хэрэглэдэг эм бий юу ?  гэсэн нээлттэй асуултанд байнга хэрэглдэг эм байгаа гэж  77,5%, байхгүй гэсэн нь 22,5% хариулсан байлаа. Энэ нь манай аймгийн ард иргэд эмийг байнга хэрэглэж байдаг нь харагдаж байна. Энэ нь эмэнд дасаж цайны оронд хэрэглэх болсон байна.
 7.    Эмийг зохистой хэрэглэхэд олон нийтэд чиглэсэн сургалт хэрэгтэй юу ?
8.    Эмийн талаар үнэн зөв мэдээлэл хаанаас авч байна вэ ?
Ихэвчлэн буюу 22,5% нь Телевиз, радио, сэтгүүл, интернет гэх мэт мэдээллийн хэрэгслэлээс авдаг гэж хариулсан байна. Энэ нэг талаас сайн мэдээлэл боловч нөгөө талаас ашиг харсан хүмүүсийн буруутай үйл ажиллага байж магадгүй юм. Жишээ нь: миксагрип, минигрип, гэх зэрэг эмийг хэрэглэхийг хориглосон байдаг юм байна гэтэл зурагтаар сурчилгаа хийж хүмүүс хэрэглэсээр байна.
Мөн эмийн санчаас, эмийн лавлахаас, эмч нараас, багийн эмчээс, аав ээжээс  гэх зэрэг  хариултуудыг өгсөн байна. Энэ нь дээрх хүмүүс эмийн талаар тодорхой мэдлэггүй бол буруу зөвлөгөө өгч  эмийн зохистой хэрэглээ алдагдаж эрүүл мэнд ихээр хохироход хүрнэ.
Ямар нэгэн мэдээлэл авдаггүй гэж 12.5% нь хариулсан байна.
9 . Эмийн зохистой хэрэглээний талаар таньд мэдлэг байгаа юу ?
9.    Эмийг зохистой зөв хэрэглэснээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ ?  
·         Богино хугацаанд өвчин намдаана -15%
·         Эрүүл болж эдгэрнэ -80%
·         Эрхтэний үйл ажиллагаа сайжирна - -5 %
11 . Эмийг буруу хэрэглэснээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ ?
Эмэнд дасал шунаг болно, их тунгаар хэрэглэх шаардлагатай болно, биед хор болно, өвчин үүсгэнэ, эмийн харшилтйа болгоно, үхэх аюулд орно гэх зэргээр хариулсан нь эмийн буруу  хэрэглээ нь сөрөг муу талтайг ойлгож байгааг харуулж байна.Ийм учираас иймд эрүүл болно гэсэн сэтхүйгээр эмийг их хэргэлдэг байна

ДҮГНЭЛТ

Дээрх судалгаанаас үндэслэн дараах дүгнэлтэнд хүрч байна. 
Мэдээж хэрэг эм эмийн бэлдмэлийг эмчийн зааврын дагуу зөв хэрэглэвэл өвчнийг эмчлэхэд илүү үр дүнгээ өгөх нь тодорхой. Уг нь ямар нэг эм эмийн бэлдмэлийг хэрэглэх энгийн зааврыг дагаж мөрдөх нь тийм ч хэцүү биш харамсалтай нь бидний олонх нь үүнийг тэр бүр биелүүлж чаддаггүй Судлагаанаас харахад эмийг буруу хэрэглэснээр муу үр дүнд хүрэх гэдгээ хүн бүр ойлгодог болох нь харагдаж байна. Харин зохистой зөв хэрэглээг хэвшүүлж сурах нь чухал байна. Эмийг өөрийн дураар авч хэрэглээд түр зуурийн өвчин намдаах зориултаар хэрэглэж байгаа нь харагдаж байна.  Манай хүн амын дунд
·         Эмийг зохистой хэрэглэх наад захын мэдлэггүй байж эмийг эмчийн заалтгүйгээр хэрэглэдэг
·         Нэг нэгнээ даган дуурайж дур мэдэн эмчилгээ хийдэг
·         Эмчийн зааврыг чандлан баримталдаггүй
·         Жоргүй олгодог өргөн хэрэглээний эмүүдийг талаарх хангалтгүй мэддэгтэй
·         Чанартай эм сонгон авах талаарх санаа тавьдаггүй зэрэг алдаатай ойлголт хандлага зуршилын улмаас эмийн одоогийн хэрэглээг тэр бүр зөв зохистой үр дүнтэй байж чадахгүйд байгаа юм

No comments:

Post a Comment