Tuesday, October 29, 2013

Бүлгэмийн таилцуулга н



Олонлог бүлгэм нь Мэдээлэл Технологийн Тэнхимийн дэргэд сургуулийн нийт оюутан багш нарын дунд үйл ажиллагаа явуулахаар 2009 оны 4-р сард 21 гишүүнтэйгээр байгуулагдсан.  
Бүлгэмийн зорилго:   
Сургуулийн нийт оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах оюуны болон танин мэдэхүйн мэдлэг олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх зэргээр тэдний бие даан суралцах идэвхийг өрнүүлэх зорилготой.

Бүлгэмийн үйл ажиллагааны чиглэл:
Ø  Математик болон танин мэдэхүйн уралдаант цэнгээнт тэмцээн
Ø  Математикийн олимпиад
Ø  Бүлгэмийн нэрэмжит “Олонлог  илтгэлийн уралдаан
Математик болон бусад хичээлүүдийн давтлага
Ø  Танин мэдэхүйн сургалт, семинар
Ø  Бусад
. 
4-р сард 21 гишүүнтэйгээр байгуулагдахдаа бүлгэмийн даргаар нягтлан бодох бүртгэлийн 3-р ангийн оюутан  Ё. Баяржавхлан ажиллаж байсан.
2010-2011 оны хичээлийн жилд 14 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Татварын бүртгэлийн 2-р ангийн оюутан Ё.Чанцал,
2011-2012 оны хичээлийн жилд 14 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Санхүүгийн 2 –р ангийн оюутан Тогтохдаваа,
2012-2013 оны хичээлийн жилд 15 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Санхүүгийн 3 –р ангийн оюутан Тогтохдаваа нар ажиллаж байсан.
2013-2014 оны хичээлийн жилд 9 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Нягтлан бодох бүртгэлийн  2 –р ангийн оюутан Хонгорзул ажиллаж байна.

Бүлгэмийн зөвлөх багшаар Математикийн багш АБТА, ахлах багш С.Анхбаяр нар  ажиллаж байна.
Бүлгэмийн гишүүд:
1.    Сүхтулга       АС2-1
2.    Гэлэгсүрэн    АС2-1           
3.    Мөнхзаяа      ТА1-1
4.    Булгамаа      ТА1-1
5.    Мөнхэрдэнэ  FE1-1           
6.    Оюундэмбэрэл        AC1-1
7.    Нямхүү          ТА1-1            
8.    Сэвжидмаа AC1-1
9.    Биндэрмаа   AC1-1
10. Тансагмаа    AC1-1