Saturday, September 10, 2016

Судоку тоглоомын түүх

Оюун ухааны тоглоом СуДоКу СуДоКу гэдэг нь японоор "Нэг тоо нэг л байх ёстой" гэсэн үгнүүдийн эхний үеүд юм. Анх 19 дүгээр зууны сүүлээр Францын сонинуудад 81 нүднээс бүрдэх квадратанд өгөгдсөн тоонд үндэслэн бусад хоосон нүдийг бөглүүлэх тоглоом гарч эхэлжээ. Энэ үед гарч байсан тоглоом одоогийн СуДоКу- гийн эхлэл байсан боловч одоогийнх шиг логикоор биш арифметикийн үйлдэл шаарддаг, 2 оронтой тоо ашигладаг зэрэг ялгаатай байв. Тун удалгүй дүрэмд нь өөрчлөлт орж 9 нүд, мөр, багана бүр 1 -9 хүртлэх тоог л зөвхөн нэг удаа агуулах ёстой болон өөрчлөгдсөн нь өнөөдрийн Судоку- тэй тун төстэй болж эхэлсэн байна. Орчин үеийн СуДоКу-г АНУ-ын иргэн 74 настай чөлөөт архитекторч, бодлого зохиогч Ховард Гарнсыг зохиосон гэж үздэг ажээ. Түүний зохиосон анхны хувилбар нь 1979 онд "Дэлл" сэтгүүлд "Тоог байрлуулах" нэртэйгээр хэвлэгдэн гарч байжээ. 1984 оны 4 дүгээр сард Японы сар тутмын сэтгүүлд СуДоКу нэрээр хэвлэгдэн гарсан нь бусад хэвлэлүүдээр тарж ,энэ тоглоомыг дэлхий нийтээр дэлгэрэх том алхам болжээ. 1997 онд Гонг Конгийн шүүгч асан Вэйн Гоүлдуг хүснэгтэн тоглоомыг компьютерийн програмд оруулснаар Англи зэрэг барууны орнуудад хүчтэй тархаж сонингуудад тогтмол булан болон гарах болжээ. 2005 онд СуДоКу-гий дэлхийн анхны ТВ шоу Англид болж, хүүхдүүдэд зориулан СуДоКу компьютер тоглоомын гар маягаар үйлдвэрлэгдэж, сүүлийн үеийн гар утаснуудад суулгагдаж, онлайнаар тоглох боломжтой болсон байна.
Дараах судокуг бодож оюун ухаанаа сэргээцгээе.


 4

 9


8
3
5

3
1


6
5

2

5


2




4
7



5

1


 8
5

3

1

9

 2

1

9


8
5
1




3


8
 6
8

1
4


7
3
 9
7
3
5


2












бодолт


 4
2
9 
7 
 1
8
3
5
 6
3
1
 7
 4
6
5
 8
2
 9
5
 6
 8
2
 3
 9
 7
1 
4
7
 9
 6
 8
5
 4
1
 3
 8
5
 4
3
 2
1
 6
9
 7
 2
 3
1
 6
9
 7
 4
8
5
1
 4
 9
3
 5
8
 6
8
 5
1
4
 2
 9
7
3
 9
7
3
5
 8
2
 4