Tuesday, December 20, 2011


 "Багш" найраглал
Монголын нийт багш нарт багш нарын мэнд хүргэе. 
Сайхан баярлаарай багш нараа  
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерх
өг найгасан талаас
Ес
өн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм. 
Багш та, х
үсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
                 Чийгтэй даавуугаар зүлгэсэн
                 Тод хар самбар дээр
                 Чихнээ яруу эгшгийг
 
                 Цагаан цэрдээр бичсэн
                 Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
 
Цээжит з
үрхний тольтод
Г
эгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн т
үлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
      
Өвлөөр ногоон гацуур
        С
үлд модны чимэг гэж 
       
Өнгийн олон амьтад 
        С
үж түүний дагуул гэж
        Хоёр оны солбицол дээр
        Цагаан сахалтай
өвгөн
        Хойчийн олон багачуулд
 
        Захиас бэлэг
өгдөг гэж
Аглаг х
өдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартааг
үй ээ би
Ахмад
үеийн багш нарт
Хийхг
үй ажил гэж байгаагүй
Х
өгжим баривал дуучин
Клубт очвол ж
үжигчин
          Багт гарвал у
хуулагч
          Байшин барьвал инженер
          Б
үлээрсэн хүүхдэд эмч
          Б
үрэлгэсэн дайсанд шүүгч
          Хийдийн лам нарт аянга
          Нийтийн соёлд уянга
"Цэнд комиссар", "Х
өхөө"-д тоглоод
Цэцэглэж явсан нас тэднийх
үмүүн төрөлхтөн", "Задгай цагааны" аянд
Х
өл нийлсэн бүжиг тэднийх
Хуучи
н бүдүүлгийг хална гээд
З
үтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэр
үүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр
 
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн х
үүхний намтар туужийг
Цэндийн х
үүтэй бичилцэж явсан юм.
Агаар буданг нэвтлэн ги
йгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгд
үгээр сургуульд
Сурагч Ганбатыг элс
үүлж байсан юм
Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм
Ахмад
үеийн багш нарт
Очоог
үй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал б
үхэн танина
Тэлмэн цэнхэр Х
өвсгөлийн
Долгион б
үхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор Цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Бо
ргио мөнгөн Орхоны
Босоо х
үрхрээ шаагина
Халхын таван
өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж
өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган
үгсийг 
Хайлан байж торолзоно
Ахмад
үеийн багш нарт 
Очоог
үй газар гэж үгүй
Ахмад
үеийн багш нарт 
Ороог
үй айл гэж үгүй
Х
өгшин хөвөө ялгаагүй
Бичиг
үсэгт сургаж
Х
өдөөгийн уул талаар 
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
"А"
үсгийг сарайлгахад нь
Ацаг ш
үдий нь зөвтгөж 
Арга номд нь оруулсан
Бээрч г
үйцсэн гар шиг
"Б"
үсгийг муруйлгахад нь
Бэх
үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Т
үмэн бодис, хувилахуйн ухаан
Т
үүх, газар зүй, амьтан судлал
Заагааг
үй юм гэж багшид үгүй
Заалгааг
үй сурагч гэж хаана ч үгүй
Балчир оюуныг нээгд
үүлж
Н
үд оруулсан шидтэн
Бартаат замыг танилуж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи б
үхний эх билээ
Хорюоод ургах цэцэгсийн
Гойд
үржилт хөрс нь билээ
Б
өмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн г
эгээн цонхоор
Б
үхий л ертөнцийг харсан
З
үс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
З
үрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Д
үнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Д
үүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Шинэ
үеийн багш нарт
Шимтэхг
үй эрдэм гэж байхгүй
Шинэ
үеийн багш нарт
Шамдахг
үй цаг гэж байхгүй
Орчин
үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд х
үрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антарктид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом ц
өмийн шинжээчийг
Энэ л багш нар т
өрүүлсэн
Сан
срын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ
үеийн багш нарт
Судлааг
үй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Х
өтөлийн цемент
Эрчим х
үчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн н
өөц эднийх
Буг
антын алт, Дугантын хад
Бор
Өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг б
үхний
Онь
сон хүрдийг эд эзэмшсэн юм.
Одны шинжээч, туйлын судлаач
Оюуны мэргэдийг эд т
өрүүлсэн юм.
Т
өгсөлт бүхний ширээн дээрээс
"Арав дахь хаврыг" дуулуулж байгаа юм
Т
өгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил б
үрийн ногоо адил
Хавар болгон з
алуусыг тодруулна.
Намар б
үрийн ургац адил 
Билгийн тариа эднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш, сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна.
Байгаль м
өрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг б
үтээх үйлчин юм.
Ардын олон багш нар минь
Авьяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан х
өтөч
Гараас х
өтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын
үрсийн оюунд 
Т
үмэн цэцэгс дэлгэрнэ.
Баг
ш гэж нэрлэхэд
Алаг з
үрхний гүнд
Т
өгөлдөр баяр оргилно
Т
үмэн багшийн 
Буман шавь нар
Т
үүхт орныхоо
Булан б
үрд шамдана.
Т
үмэн багшийн
Буман шавь нар
 
Т
үргэлэх хөгжлийн 
булаг б
үхнийг тэтгэнэ.
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн б
үхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг х
үртэл
Та т
өрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг х
үртэл
Та т
өрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай
өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны та
йлбар
Багш та
Алган дээр
 
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг х
үчтэн
Ус м
өрнийг
Далайд
үзээд 
Байрандаа
үлддэг уулс юм
Тус б
үтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэгг
үй өглөгч юм та.
Сайхан баярлаарай

Wednesday, December 14, 2011

Олонлог бүлгэмээс зохион явуулж буй дээд математикт нэвтрэхүй тэмцээний удирдамж


1.     Дээд математикт нэвтрэхүй тэмцээний зорилго:
Дээд математикийн хичээлээр олж авсан мэдлэгийг бататган гүнзгийрүүлж оюутнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, дээд математикт хандах хандлагыг идэвхжүүлэх.
2.     Тэмцээний хамрах хүрээ:
МУИС-Завхан сургуулийн  1-р курсын оюутнууд /Анги бүрээс 5 оюутан оролцоно./
3.     Тэмцээний хөтөлбөр:
1-р шат ерөнхий мэдлэг шалгах
2-р шат сэтгэх чадварыг
4.     Тэмцээн хэзээ болох:
2011.12.14-нд 17:00 цагаас 204-д
      5.  Тэмцээний шагнал:
           1-р байр Өргөмжлөл мөнгөн шагнал
           2-р байр Өргөмжлөл мөнгөн шагнал
           3-р  байр Өргөмжлөл мөнгөн шагнал
                                                                                                                                                                                              

Олонлог бүлгэм
2011 он.