Thursday, December 27, 2012

Монгол тооны нэр




Монгол тооны нэр 


Д
Зэргийн  илтгэгч
Монгол нэр
Арифметик нэр
1
10­0
Дан
Дан
2
10­1
Арав 
Арав
3
10­2
Зуу
Зуу
4
10­3
Мянга
Мянга
5
10­4
Түм
Арван мянга
6
10­5
Бум 
Зуун мянга
   7    
10­6
Сая
 Сая
8
10­7
 Живаа
Арван сая
9
10­8
Дүнчүүр
Зуун сая
10
10­9
Тэр бум
 Миллиард
11
10­10
Их тэр бум
Арван миллиард
12
10­11
Наяд
Зуун миллиард
13
10­12
Их наяд
Триллион
14
10­13
Маш дэлгэмэл
 Арван триллион
15
10­14
Маш их дэлгэмэл
Зуун триллион
16
10­15
Тунамал
квадриллион
17
10­16
Ингэмэл
Арван квадриллион
18
10­17
Их гүмэл
Зуун квадриллион
 


Сонирхолтой бодлогууд

Та бүхэн хариултаа үлдээгээрэй. Амжилт хүсье.


1. Жеймс Катерина хоёр 60 насныхаа жаргалыг эдлэн суудаг байлаа… Хоёр жилийн өмнө Жеймс нэгэн томоохон албан байгууллагад ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарч хөгшинтэйгөө аяга цайгаа хуваан ууж гэртээ суух болсон юм. Жеймс шатрын их хорхойтон байсан бөгөөд ажиллаж байхдаа нилээд тооны цом шагнал авч түүгээрээ өөрийнхөө өрөөнд бяцхан музей байгуулсан аж. Тэрээр өдөр болгон бяцхан музейн үзмэрүүдээ арчиж зүлгэн тэрхүү ажлаасаа сэтгэлийн их таашаал авдаг байлаа. Эхнэр нь ч түүний энэ байдалд сэтгэл хангалуун. Харин cap орчмын өмнөөс Жеймс урьдын баяр хөөртэй Жеймс биш болж үүнийгээ эхнэртээ мэдэгдэхгүйг хичээдэг байв. Нэг орой Жеймс музейн үзмэрүүдээ арчиж зүлгэхээр өөрийнхөө өрөөнд оров. Эхнэр нь зочныхоо өрөөнд юухан хээхэн хийж байтал гэнэт нөхрийнх нь өрөөний хаалга түгжигдэх чимээ гарч, нөхөр нь өрөөндөө хэн нэгэн хүнтэй марган дараа нь “-Наад хутгаа цааш нь аваач…” хэмээн хашгираад “Туслаарай” гэж муухай орилон чимээгүй болов… Эхнэр нь сандран гадагш гаран цэцэрлэг тийш харсан цонхоор нь гүйн очвол цонх нь онгорхой нөхөр нь өрөөнийхөө буйдан дээр цээжиндээ хутгатай үхсэн байлаа… Гарт нь цом шагналаа арчдаг алчуур нь базаастай… Энэ хооронд, Жеймсийн хашгирах дууг сонссон хөршүүд ч гүйн ирэв… Төдөлгүй цагдаа нар ч ирэв. Тэд, Жеймс зүрхэндээ хутгалуулан нас барсан болохыг тогтоов. Алуурчин: хутганы бариул дээр ямар ч хээ үлдээсэнгүй… Гэр, өрөөнөөс нь ямар ч эд зүйл алга болоогүй байв
-Ямар нэг таамаглал байна уу, хэмээн асуув.
Та энэ асуултанд юу гэж хариулах вэ? 

2. Дэлхийд алдартай спортын хувцасны 2 том фирмын эзэн бол ах дүү 2 байдаг. гэвч тэд өөр хоорондын өрсөлдөөнөөс болж 25 жилийн турш хоорондоо огт дугараагүй гэнэ.тэд ямар фирмийн эзэд вэ?