Эрдэм шинжилгээ




Оюутны эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлээс 



Нэгдүгээр бүлэг.  Цагны үнэ цэнэ болон цаг хожих аргууд

1.1 Цагны  үнэ цэнэ
Цаг хугацаа бол үнэ цэнэ бүхий хөрөнгө мөн цаг хугацаа бол маш хязгаарлагдмал нөөц Цаг хугацааг худалдан авч болдоггүй мөн түүнийг  хадгалж, сунгаж, ихэсгэж эсвэл эргүүлэн авчирч болдоггүй. Цаг хугацаа бол гагцхүү амьдрал мөн.Хоногийн 24 цагтаа л багтааж  амьдар.Өөрөө хэлбэл өдрийн төлөвлөгөө  гаргаж  бай гэсэн үг юм.Энэ нь цаг ашиглаж сурах хамгийн анхны алхам юм.

1.2  Цаг хожих 10 арга
Íýãä¿ãýýð: Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
Õî¸ðäóãààð: Хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
Ãóðàâäóãààð: Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
ĺðºâä¿ãýýð: Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж ÿðüäàã зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.
Òàâäóãààð: Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
Çóðãàà: Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай.
Äîëäóãààð: Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.
Íàéìäóãààð: Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.



Åñä¿ãýýð: Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
 Аравдугаар: Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.
Ýõ ñóðâàëæ:www.newmarketer.mn



   
Хоёрдугаар бүлэг. Оюутнуудын цаг ашиглалтын судалгаа

2.1  Цаг ашиглалтын давуу болон сул талууд

Цаг ашиглаж сурсны давуу талууд:
v  Цагны үнэ цэнийг мэдрэх
v  Цаг хугацаагаа төлөвлөж сурах
v  Цагт нь юмыг хийж сурах
v  Цаг хором бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж сурах
v  Àìæèëòòàé ñóðàëöàõ
v  Зорилгоо тодорхойлж сурах ãýõ ìýò îëîí äàâóó òàëòàé
Сул тал.
v  Магадгүй хýíõýã íýðòýé áîëîõ

МУИС-ийн Завхан сургуулийн оюутнуудын
Олон нийтийн ажлын цаг ашиглалтын судалгаа
д/д
Зохиогдсон     ажилууд
Эхлэх  цаг
Эхэлсэн цаг
Цагийн зөрүү
1
Хичээлийн шинэ жилийн нээлт
09:00
10:00
1:00
2
Урлагын наадам
17:00
18:20
1:20
3
Танилцах үдэшлэг
18:00
19:00
1:00
4
Сургуулийн баг шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн
15:00
16:20
1:20минут
5
Сургуулийн баг шалгаруулах ширээний теннисийн тэмцээн
15:00
15:40
40 минут
6
Сургуулийн баг шалгаруулах Волейболын  тэмцээн
15:00
16:10
1:10минут
7
НББ тэнхмийн хаалтын үйл ажилагаа
17:00
18:10
1:10 8минут
8
Сургуулийн аварга шалгаруулах тэмцээний нээлт
10:00
11:20
91:20 минут
9
Сургуулийн аварга шалгаруулах  Сагсан бөмбөгийн тэмцээн
15:00
16:00
1:00минут
10
Сүнсний баяр
19:00
20:15
1:15минут
11
Оюутны эрхийн өдөр
18:00
19:00
1 цаг

Дээрх судалгаанаас үзэхэд манай сургуулийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд заасан хугацаандаа эхэлдэггүй түүнээс хойш 40 минутаас 1:20 минутийн дараа эхэлдэг байна.

СУИС –ийн харъяа ХБСургуулийн
Олон нийтийн  цаг ашиглалтын  судалгаа

Зохиогдсон ажлууд
Эхлэх цаг
Эхэлсэн цаг
Цагны зөрүү
1
Хичээлийн шинэ жилийн нээлт
09:00
09:15
15 минут
2
Соёл хүмүүжлийн ажлын нээлт
17:00
17:10
10 минут
3
Эрүүл мэндийн АСК
17:00
17:05
5 минут
4
АХА
14:00
14:00
20 минут
5
Дотуур байрны хүмүүжлийн ярилцлага
19:00
19:10
10 минут
6
Сагсан бөмбөгийн тэмцээн
16:00
16:20
20 минут

Дээрх судалгаанаас үзэхэд тус сургуулийн олон нийтийн үйл ажиллагаа нь эхлэх ёстой цагаасаа 5-20 минутын дараа эхэлдэг байна.
Эдгээрээс дүгнэн үзэхэд  манай сургуулийн олон нийтийн ажил цагтаа эхэлдэггүй нь харагдсан бөгөөд харин ажил маань хэнээс шалтгаалан цагтаа эхэлдэггүй болохыг тогтоохын тулд оюутнуудаас “Та олон нийтийн ажилд цагтаа ирдэг үү” гэсэн асуултаар судалгаа авахад дараах үр дүн гарсан.


Хувилбар
Оюутны  тоо
Хувь
A
Тийм
67
40%
B
Үгүй
31
19%
C
Заримдаа
68
41%

Дүн
166
100%



2.2  МУИС-ийн Завхан суруулийн оюутнуудын хувийн
цаг ашиглалтын судалгаа

 МУИС-ийн Завхан суруулийн оюутнуудын цаг ашиглалтын талаар нийт 12 асуулттай асуулгаар оюутнуудаас судалгаа авахад 1-р курсээс 45 оюутан, 2-р курсээс 48 оюутан, 3-р курсээс 36 4-р курсээс 47 оюутан нийт 166 оюутан судалгаанд оролцлоо. Энэ судалгаа нь оюутнууд цагаа хэрхэн яаж ашиглаж байгааг харуулах мөн манай сургуулийн оюутнуудын хэдэн хувь нь чөлөөт цагаа зөв өнгөрөөж байгааг харуулах. Мөн оюутнууд маань хичээлдээ цагтаа ирдэг үү, хоцорч ирдэг  үү?  эсэхийг ажиглаж мөн асуулгын  дараах судалгааг хийлээ. 
д/д
Огноо
Оюутны тоо
Хоцорсон оюутны тоо
1
2012.11.13 өдөр 1-р цаг
1-р курс160 оюутан
11 оюутан
2
2012.11.13 өдөр 2-р цаг
3-р курс 120 оюутан
3 оюутан
3
2012.11.13 өдөр 3-р цаг
3-р курс 120 оюутан
1 оюутан
4
2012.11.13 өдөр 4-р цаг
2-р курс нийт 70
Байхгүй
5
2012.11.14өдөр 1-р цаг
3-р курсийн 65 оюутан
5 оюутан
6
2012.11.14 өдөр 2-р цаг
3-р курс 73 оюутан
4 оюутан
7
2012.11.14 өдөр 3-р цаг
3-р курс 73 оюутан
2 оюутан
8
2012.11.14 өдөр 4-р цаг
3-р курс 73 оюутан
1 оюутан
9
2012.11.15 өдөр 1-р цаг
1-р курс86 оюутан
7 оюутан
10
2012.11.15 өдөр 2-р цаг
3-р курс 110 оюутан
2
11
2012.11.15 өдөр 3-р цаг
2-р курс  83 оюутан
1
12
2012.11.15 өдөр 4-р цаг
2-р курсийн
Байхгүй

Энэхүү судалгаанаас харахад манай сургуулийн оюутнууд  эхний цаг дээр л цөөхөн оюутан хоцорч бусад цагууд дээр хоцролт нь бага байгаа нь харагдлаа. Иймд оюутнуудаас
“Та хичээлээс хоцордог уу” гэж асуултаар судалгаа авахад

Манай сургуулийн оюутнуудын 43% нь хоцордоггүй 46% нь заримдаа хоцордог ,11%  хоцордог байна. Энэ нь хичээлээсээ ер нь л хоцордог нь харагдаж байна.
Мөн дараагийн асуултанд

Манай сургуулий оюутнуудын 21% нь хийх ёстой зүйлээ хугацаанд нь хийж амждаг, 67% нь заримдаа амждаггүй, 12% нь амждаггүй байна.
Та ажлаа хугацаанд нь хийж дуусгахыг хичээдэг үү?
Хувилбар
Оюутны тоо
Хувь
А
Тийм
21
12.6%
Б
Үгүй
98
59.1%
В
Заримдаа
47
28.3%
Дүн
166
100%


Дээрх судалгаанаас үзэхэд 12.6% нь хичээдэг, 59.1% нь хичээддэггүй, 28.3% нь зарим үед хичээдэг байна.  Иймд цагтаа хийж буй зүйлээ дуусгахын дийлэнх хувь нь хичээдэггүй байна.


Дээрх графикаас харахад цагаа зөв ашиглаж чаддаг нь 36%, огт ашиглаж чаддаггүй нь 8%, заримдаа ашиглаж чаддаггүй нь 56%-тай байна.
Та багшийн өгсөн даалгаварыг заасан хугацаанд нь хийж чаддаг уу?
Хувилбарууд
оюутаны тоо
Хувь
А
Тийм
95
57%
Б
Үгүй
71
43%
Дүн
166
100%

Багшийн өгсөн үүрэг  даалгаврыг заасан хугацаанд 57% нь  хийж чаддаг, 43% нь чаддаггүй байна. Энэ бие даалт болон гэрийн даалгавар гэх мэт ажлуудыг цагт нь хийж гүйцэтгэхийг хичээдэг юм байна гэж үзлээ.
Танд чөлөөт цаг хэр их гардаг вэ?
Дээрх судалгаанаас үзэхэд оюутнуудын чөлөөт цаг  нь 19% нь 1-2 цаг, 26% нь өдөрт 2-3 цаг 24% нь 3-4 цаг, 19% нь 4-5 цаг, 12% нь чөлөөт цаг гардаггүй байна. 2-3 цаг л чөлөөт цаг гардаг гэж дийлэнх нь хариулсан байна.
Та гарсан чөлөөт цагаа хэрхэн юу хийж өнгөрөөдөг вэ? Энэхүү асуултанд ихэнх оюутнууд найзуудтайгаа болон гэртээ өнгөрүүлдэг мөн хичээлээ хийдэг гэж хариулсан байна.
Та ажлаа цагтаа дуусгахын тулд юу, юу хийх ёстой вэ? гэсэн асуултанд оюутнууд
·         цагаа төлөвлөх,
·         түүнийг баримтлах  хийж дуусгахын тулд хичээх
·         Цаг баримталж сурах хэрэгтэй гэж хариулсан
Таны хувьд цаг хугацаа хэр их үнэтэй вэ? гэсэн асуултанд ихэвчлэн цаг хугацаа
v  маш их үнэтэй
v  Алтнаас үнэтэй
v  Бүхнээс үнэтэй гэж хариулсан
Та цагийг юутай зүйрлэдэг вэ?  Ихэнх оюутнууд
·         алт,
·          үнэт зүйл,
·         Амьдралтай
·         Усны урсгал
·         Өөртэйгөө  зүйрлэдэг гэж хариулсан байна.


СУИС-ийн харьяа ХÁСургуулиас àâñàí ñóäóëãàà
СУИС-ийн харьяа ХÁСургуулиас нийт  оюутнаас санал асуулгаар судалгаа авахад нийт санал асуулгад оролцсон оюутнудын 64% нь эмэгтэй, 36 % нь эрэгтэй оюутнууд байсан.
Нийт 10 асуулгаар санал авснаас

Энэхүү судалгаанаас үзэхэд 60% нь хичээлээсээ хоцордоггүй,32% нь заримдаа хоцордог, 8% нь хоцордог байна. Харин манай сургуулийн оюутнуудаас хичээлээсээ хоцордоггүй нь дийлэнх хувийг эзэлж байна.
Та хичээлээс гадуурх зохион байгуулагдаж буй олон нийтийн ажилд цагтаа ирдэг үү?
Хувилбар
Оюутны тоо
Хувь
А
Тийм
64
58%
Б
Үгүй
10
9%
В
Заримдаа
36
33%
Дүн
110
100%

Олон нийтийн ажилд 58% нь цагтаа ирдэг 9% нь цагтаа ирдэггүй 33% нь заримдаа цагтаа ирдэг  байна.
Дээрх графикуудаас харахад дийлэнх хувь нь буюу  51% нь хугацаанд нь хийж амждаг, хугацаандаа амждаггүй гэсэн хувь нь маш цөөхөн байна. Харин  Та ажлаа хугацаанд хийж дуусгахыг хичээдэг үү? Гэсэн хариултанд төлөвлөсөн ажлаа хийж дуусгадаг гэж хариулсан байна.
    Та цагаа зөв ашиглаж чаддаг уу?
Хувилбар
Оюутны тоо
Хувь
А
Тийм
61
55%
Б
Үгүй
23
21%
В
Заримдаа
26
24%
Дүн
110
100%

Дээрх хүснэгтээс авч үзэхэд 55% нь цагаа зөв ашиглаж чаддаг, 21% нь цагаа ашиглаж чаддагүй,24% нь  заримдаа чаддаггүй байна.
Дээрх судалгаанаас үзэхэд 74% нь заасан хугацаанд нь хиййдэг, 26% нь хугацаанд нь хийдэггүй байна.
Танд чөлөөт цаг хэр их гардаг вэ?.
 
















ХБСургуулийн оюутнуудын чөлөөт цаг 44% нь өдөрт 1-2 цаг гардаг бол манай сургуулийн оюутнуудад чөлөөт цаг 2-3 цаг гардаг байна.
Та гарсан чөлөөт цагаа хэрхэн юу хийж өнгөрөөдөг вэ?
Энэхүү асуултанд  ихэнх оюутнууд өөр өөрсдийн
v  мэргэжлээ давтан өнгөрөөдөг
v  дугуйланд явдаг
v  бэлтгэл хийдэг гэж хариулсан байна.
Та ажлаа цагтаа дуусгахын тулд юу, юу хийх ёстой вэ?
Ихэнх оюутнууд хийж буй ажлаа төгс мэддэг байх мөн зорилго төлөвлөгөөтэй байх ёстой гэж хариулсан
Таны хувьд цаг хугацаа хэр их үнэтэй вэ?
v   Маш их үнэт цэнэтэй
v  Алтнаас үнэтэй
v  Бүхнээс үнэтэй  гэж хариулсан.
МУИС-ийн Завхан сургууль
Хөгжим бүжгийн сургууль
Тийм
Үгүй
Заримдаа
Тийм
Үгүй
Заримдаа
Та хичээлээсээ хоцордог уу?
2
43%
11%
46%
2
8%
60%
32%
Та хичээлээс гадуурх зохион байгуулагдаж буй олон нийтийн ажилд цагтаа ирдэг үү?
3
40.3%
18.8%
40.9%
3
58%
9%
33%
Та тухайн хийж буй зүйлээ хугацаанд нь хийж амжидаг уу?
4
21%
12%
67%
4
51%
5%
44%
Та ажилаа  ажилаа хугацаанд нь хийж дуусгахыг хичээдэг үү?
5
12.6%
59.1%
28.3%
5
70%
9%
21%
Та цагаа зөв ашиглаж чаддаг уу?
6
36%
8%
56%
6
55%
21%
24%
Та багшийн өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд нь хийж чаддаг уу?
7
57%
43%
0
7
26%
74%
0
Та цагийг юутай  зүйрлэдэг вэ?
v  Цагийг амьдрал
v   Үнэт зүйл
v  Амьдрал
v  Хөгжимтэй зүйрлэдэг гэж хариулсан.

МИУС-ийн Завхан сургуулийн оюутнуд болон ХБК-ийн оюутнуудын дээрх судалгааны дүнг харьцуулсан хүснэгт




                                

Дүгнэлт
Оюутны цаг ашиглалтын талаарх судалгаанд МУИС-ийн Завхан сургуулийн 166  оюутан СУИС-ийн харьяа ХБСургуулийн 110 оюутан хамрагдсан. Оюутнууд цаг хугацааг маш үнэтэй гэдгийг ойлгодог хэрнээ МУИС-ийн Завхан сургуулийн зарим оюутанууд чөлөөт цагаа гэртэй болон найз нөхөдтэйгөө уулзан зурагт үзэн сагс тоглон өнгөрүүлдэг. Харин ХБсургуулийн оюутанууд нь чөлөөт цагаа бэлтгэл хийж мэргэжилээ давтан зарим нь найз нөхөдтэйгөө уулзан өнгөрүүлдэг.
Завхан сургуулийн олон нийтийн ажил нь 40мин -1цаг 20 минутийн дараа эхэлдэг бол харин ХБСургуулийн олон нийтийн ажил нь 5-20 минутийн дараа эхэлдэг байна. Мөн 60% нь хичээлээсээ хоцордоггүй,32% нь заримдаа хоцордог, 8% нь хоцордог байна.Дээрх харьцуулсан хүснэгтнээс харахад Завхан сургуулийн оюутнуудийн 33% нь  цагаа зөв ашиглаж чаддаг, харин ХБСургуулийн оюутнуудын 56% нь чөлөөт цагаа зөв ашиглаж чаддаг байна.
Цаг ашиглаж сурсны давуу талууд:
v  Цагны үнэ цэнийг мэдрэх
v  Цагаа төлөвлөж сурах
v  Цагт нь юмыг хийж сурах
v  Цаг хором бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж сурах
v  Àìæèëòòàé ñóðàëöàõ ãýõ ìýò îëîí äàâóó òàëòàé

Дээрх дүгнэлтээс дараах саналыг дэвшүүлж байна.           
·         Цаг барих соёлд суралцах
ü  Хоцрогсдод зориулсан самбар ажиллуулах. Энэ нь хоцорсон оюутан, анги хамт олныг бичдэг байх
ü  Нэг сарын аянд зохион байгуулах /багш бүр хичээл орох бүртгээ 5-10 минут цаг ашиглах талаар зөвлөгөө өгөх/
ü  Олон нийтийн ажил зохион байгуулж буй нэгжүүд яг цагтаа ирсэн анги, хамт олонг шалгаруулж урамшуулдаг байх
·         Оюутнуудад цагаа хэрхэн зөв ашиглах талаар мэдээлэл байнга өгдөг байх. Оюутны холбоо, клуб, бүлгэм бусад
·         Оюутан өөрөө хийх гэж буй ажлаа байнга төлөвлөж байх



Сэдэв: Фейсвүүкийн хэрэглээний өнөөгийн байдал

Үндэслэл

Дэлхий нийтийн өргөн цар хүрээтэйгээр хамарч чадсан Фейсвүүк (Facebook) –ийн хэрэглээ зогсолтгүй өсч байна. Судалгаагаар сард 35 сая хүн шинээр бүртгүүлж байна. Энэхүү хурдацтайгаар өсөхийн хажуугаар дэлхийн зарим улс орнуудад ажил, сургуульд орох хүсэлтийг Фейсвүүк (Facebook)-ийн хэрэглээг харан соэнгодог болсоэ байна. Тухайн хэрэглэгчийн Фейсвүүк (Facebook) дээр нийтэлсэн зураг, сонирхол, дуртай дуу , хөгжим харилцааын байдал зэргээс нь дүгнэлт хийж ажил эсвэл сургуульд орох эцсийн шийдвэрийг гаргадаг болжээ. Иймд Фейсвүүк (Facebook)-ийн хэрэглээ өсч байгаатай холбогдуулан өнөөгийн хэрэглээний түвшин өнөөгийн байдал зэргийг судлахыг зорисон юм.

Зорилго:  Фейсвүүк (Facebook)  хэрэглэгчдийн өнөөгийн байдал, хэрэглээг судалж хэрэглээний талаарх судалгаа хийж дүгнэлт гаргах
Зорилт:
·         Фейсвүүк (Facebook) хэрэглэгчдийн өнөөгийн байдлыг судлах
·         Фейсвүүк (Facebook) хэрэглээний талаарх судлах
·         Завхан аймгийн Улиастай сумын хүн амын Фейсвүүк (Facebook)”-ийн хэрэглээний талаарх судалгаа хийж дүгнэлт гаргах

Судалгааны хамрах хүрээ:
Завхан аймгийн Улиастай сумын хүн амын 13-50 насны хүн ам

Судалгааны арга зүй:
Энэ сэдвийн хүрээнд Улиастай сумын хүн амын 13-50 насны хүн амын дунд анкетан аргаар судалгаа хийлээ. Судалгаанд урьдчилан боловсруулсан 7 асуулт бүхий асуумжаар судалгаа авч боловсруулан дүгнэлт гаргасан.




Фейсвүүк (Facebook) гэж юу вэ?
Фэйсвүүк нь өөрийн эргэн тойронд буй найз нөхөд, хамт ажиллаж, амьдарч буй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох энгийн хэрэгсэл юм. Фэйсбүүкийг ашиглах нь танд хүмүүстэй хамтран ажиллах, тэднийг манлайлах мөн тэднээс хоцрохгүй байх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Байгууллага, бүс нутаг, сургууль, бүлэг, бүлгэмүүд гэх мэтээр ашиг сонирхол ижил хүмүүсийн  маш олон сүлжээ, бүлгүүд Фэйсбүүкт байдаг. Та тэдэнтэй холбоо тогтоож тэднээс суралцаж болно.
Энэ сүлжээг анх 2004 онд Марк Цукерман Харвардад суралцаж байхдаа хэсэг нөхдийн хамт үндэслэж thefacebook.com домен дээр анхны сайтаа хийж байрлуулсан ажээ. Фэйсбуук анхандаа Харвардын оюутнуудын /тухайн тэр нийгэмлэгийн/ хоорондоо харьцаж байх сүлжээ байсан ба удалгүй Бостоны бусад Их сургуулийн оюутнуудын янз бүрийн ашиг сонирхолын сайн дурын олон нийгэмлэгийн сүлжээ болон өргөжсөн байна. Тийм ч учраас 2006 он хүртэл энэхүү сайт нь зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд л ажиллаж байв. Ингээд 2006 оны 9 сараас хойш дэлхий дахинаа энэхүү том сүлжээ сайт нь нээгдэж байсан түүхтэй. 2007 оны байдлаар Facebook ийн гүйцэтгэх захирал Марк Зюкэрбэрг нь дэлхийн тэрбумтнуудын нэг болсон бөгөөд тэрбээр компанийнхаа 30% гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь жилд $4 орчим тэрбумын цэвэр ашиг олдог байна. Forbes сэтгүүлээс түүнийг 23 настайдаа буюу хамгийн залуудаа тэрбумтан болсон хүнээр шалгаруулсан бөгөөд тэрбээр одоо дэлхийн 20 гаруй насан дээрээ тэрбумтан болсон цөөн хэдэн хүний нэг юм.
 2012 оны 7-р сарын байдлаар фэйсбуук сүлжээнд 500 сая хүмүүс бүртгүүлсэн байсан ба одоо хоногт нийтдээ 540 сая орчим хэрэглэгчид энэ сүлжээнд хандаж орж ирж байна. Мэдээж хэрэг одоо энэ сүлжээ нь маш том худалдаа, арилжааны сүлжээний үүргийг давхар гүйцэтгэх болсон боловч хүмүүс өөр хоорондоо харьцах, мэдээлэл солилцохдоо энэ сүлжээг маш өргөн ашиглах болсон юм.
Facebook гэдгийг хүүхдүүд зураг тавих од болох гэх мэтээр ойлгодог Гэвч энэ нь хүний өөрийгөө илэрхийлэх болон хүмүүс хоороондоо харилцахийг facebook болон yahoo майл хаяг гэнэ.
Зүгээр өөрийн зүгээс хэрэглэх нь майл хаягийг хэрэглэх зарчим.
Интернэт хэрэглэгчдийн 18 аас 25 насны хүмүүсийн ихэнх нь одоогоор Facebook-ээр амьсгалж байна. Facebook ч өөрөө цэвэрхэн, цэмцгэр, зохион байгуулалт сайтай, спам үүсгэх боломжгүй. Гэтэл тэдний гол өрсөлдөгч MySpace нь замбраагүй олон контент мэдээлэл нь муу бичигдсэн коодчилолтой шууд хамааралтай. Мөн спамдах нөхцлийг дайсны цэргүүдэд бүрдүүлж өгсөн нь Facebook-ийг улам хүчтэй болгож өгч байна. Гагцхүү тэд одоогийн ноёрхолоо удаан хадгалж хариу цохилтуудыг цаг тухайд нь өгч одоогийн олж буй $$$-аа улам нэмэгдүүлэх л үлдээд байна.

"Facebook" ашиглан маркетингаа хэрхэн явуулах вэ?
"Facebook" бол Google-н дараа орох дэлхийн хамгийн нэртэй сайт билээ. Хэдэн сая үйлчлүүлэгчидтэй "Facebook"-г хүмүүс бизнестээ ашиглах нь аргагүй юм.

 Facebook-ийн сонирхолтой баримтууд
Facebook сайтын идэвхтэй хэрэглэгчийн тоо 2012 оны 4-р сарын байдлаар гэхэд 901 саяд хүрсэн гэсэн албан ёсны тооцоо бий. Яг одоо нийтлэлийг маань уншин суугаа та ч бас энэ сайтын идэвхтэй хэрэглэгч байж болох юм. Тиймээс Facebook сайтын тухай өгүүлсэн 25 сонирхолтой баримт таны сонирхлыг татаж, анхаарал тавин уншина гэдэг эргэлзэхгүй байна.
1.    Дэлхий дээрх 13 хүн тутмын нэг нь Facebook сайтад зочилж байдаг.
2.    Коллежийн оюутнуудын 85 илүү хувь нь FACEBOOK-ийг хэрэглэдэг бөгөөд тэдний 70% нь өдөр бүр тус сайтад ордог.
3.    Хүмүүс сар бүр 700 орчим минутыг Facebook-д өнгөрүүлдэг.
4.    Facebook-д нэг цагт 3,000,000 линк шейрлэгддэг.
5.    Нэг цагт 4,452,000 үйл явдлын урилга нийтлэгддэг.
6.    Нэг цагт 3,969,000 гэрэл зурганд шошго зүүгддэг.
7.    Нэг цагт 5,553,000 статус update-ууд орж ирдэг.
8.    Нэг цагт 6 сая найзын хүсэлтүүд хүлээн авагддаг.
9.    Нэг цагт 8,148,000 гэрэл зураг нийтлэгддэг.
10. Нэг цагт 8,148,000 мессэж илгээгддэг.
11. Нэг цагт 31 сая сэтгэгдэл нийтлэгддэг.
12. Нэг цагт 4,761,000 ханын нийтлэл бичигддэг.
13. Судалгаагаар гарсан дүнгээс ажихад Facebook-д харилцаатай байдаг хүмүүс ганц бие хүмүүсээс илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гэсэн байна.
14. Хэрэглэгчийн 25% нь Facebook-ээр гутаагдсан байдаг.
15. Facebook салалтын 5-ны 1-д нөлөөлсөн.
16. Гар утсаараа дамжуулан Facebook-ийг ашигладаг хүмүүс гар утас ашигладаггүй хүмүүсээс хоёр дахин идэвхтэй байдаг.


Дэлхийд хамгийн их Facebook-ийн хэрэглэгчидтэй 10 улс
1.    Америкийн нэгдсэн улс 157,455,560
2.    Индонез 41,882,720
3.    Энэтхэг 41,261,400
4.    Бразил 35,611,300
5.    Мексик 30,973,230
6.    Турк 30,834,760
7.     Их британи 28,618,490
8.    Филлипин 27,054,000
9.    Франц 23,550,000
10. Герман 22,112,900
Монголын бизнесийн зөвлөлөөс явуулсан судалгаагаар манай улсын “Facebook” хэрэглэгчийн тоо  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 680.000 байсан аж. Харин энэ оны хоёрдугаар сард 760.000-д хүрсэн бол тавдугаар сард 840.000-д хүрч, барагцаалбал  Монгол Улсын нийт хүн амын 1/4-ийг эзлэх болжээ. Энэ бол цөөн хүн амтай улсын хувьд маш хурдацтай өсөлт юм.
Хүйсийн хувьд Монголын “Facebook”-чдийн 51.22 хувь нь эмэгтэй, 48.78 хувь нь эрэгтэй. Тэдгээрийн дийлэнхийг 19-25 насныхан эзэлж байгаа бол 26-35 насныхан идэвхтэйчүүдийн хоёрдугаарт жагсаж байна. Харин 13-18 насныхан удаалжээ.

Тиймээс дунд сургуулийн нийгмийн ажилтнууд, мэдээлэл зүйн багш нар сурагчиддаа “Facebook”, “Twitter” гэх мэт нийтийн сүлжээний эерэг болоод сөрөг талууд тухай лекц уншиж, олон нийтийн сүлжээний “ёс зүй”-н маягийн төлөвшлийг үр хүүхдүүддээ суулгах шаардлага урган гарч байна.




Судалганы хэсэг:  Фейсвүүк (Facebook)-ийн хэрэглээний өнөөгийн байдал.

Фейсвүүк (Facebook)-ийн хэрэглээний талаар Завхан аймгийн Улиастай сумын 250 хүнээс 7 асуумж бүхий асуултаар судалгаа авч дүгнэлт гаргалаа.
Дийлэнх хувь нь 13-18, 19-24 насныхан Фейсвүүк (Facebook)-ийг хэрэглэдэг ба бусад насныхан  цөөхөн хувийг эзэлж байна.
Хүйсээр нь авч үзвэл эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Таны амьдралд Facebook хэрэгтэй юу? Гэсэн хариултанд судалгаа авсан нийт хүн амын 80% нь тийм буюу хэрэгтэй гэж хариулсан байна. Яагаад хэрэгтэй вэ гэсэн дараах байдлаар хариулсан байна.
·         Найз нөхөдтэйгээ холбоо тогтооно
·         Шинээр сонин хачин мэдээллүүдийг авах
·         Мэдээллээ солилцох
·         Ажил мэргэжилтэйгээ холбоотой мэдээлэл олж авдаг
·         Бараа бүтээгдэхүүнээ худалдан авч борлуулдаг
·         Цагаа зөв боловсон өнгөрөөх
Facebook-ийн сөрөг тал:
·         Цагийг үр бүтээлгүй өнгөрөөх
·         Хүүхдүүд хичээл хийх нь багасдаг
·         Хүний нэр хүндэд халдах
·         Хэрэггүй муу мэдээлэл авах
Facebook-ийн давуу тал:
·         Орчин үетэй хөл нийлүүлэн алхах
·          Үнэгүй мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах
·         Найз нөхөдтэйгээ харилцаа холбоотой байх
·         Олон найз нөхөдтэй болох
Дүгнэлт:
Судалгаанаас үзхэд Завхан аймгийн Улиастай сумын хүн амын 13-18 насны хүмүүс facebook-ийг илүү түгээмэл хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан ба албан байгууллагын ажилчид хэрэглэдэг байна.
 43-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон ажилгүй иргэд Facebook хаяггүй гэсэн судалгаа гарсан.
Facebook таны амьдралд хэрэгтэй юу гэсэн судалгаагаар 60%нь хэрэгтэй гэсэн судалгаа гарсан ба найз нөхөдтэйгээ холбоотой байх, бараа бүтээгдэхүүнээ борлуулахад ,орчин үетэй хөл нийлүүлэн алхахад, мэдээ мэдээллийг цаг тухайд мэдэж байх зэрэг нь  хэрэгтэй гэж үзэж байна.
Facebook нь хүмүүсийн чөлөөт цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, хүүхдүүдийг хичээлээ хийхэд саад болох, сөрөг мэдээлэл авах гэх мэт сөрөг талтай  гэсэн судалгаа гарсан.




Ном зүй.

1.    Нямдаваа “Компьютерийн үндэс”          2011 он
2.    “Компьютер таймс” сэтгүүл                      2010
3.    www.google.com
4.    www.facebook.com
5.    www.news.mn
7.    www.edu.mn



Оюутнуудын тулгамдсан асуудал

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ
Монгол улсын ирээдүйн боловсон хүчин болсон оюутан залууст өнөөдөр маш олон шийдвэрлэхэд хэцүү асуудлууд байгаа ба цаашид ч нэмэгдсээр байна. Учир нь дэлхийн глобалчлал хурдацтай мэдрэгдэж, нөлөөлж байгаатай холбоотой юм. Глобалчлалыг дагаад залуучууд олон төрлийн мэдлэг чадвар олж авахын тулд хичээж байгаа боловч тэднийг сайн суралцах , сайн мэргэжилтэн болох замд нь манай орны боловсрол болон хөгжил хойноос нь татсаар байна. Оюутан залуусын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нь судалж шийдвэрлэх ямар боломж бололцоо байгааг судлах зорилготой энэхүү судалгааны ажлыг хийж дүгнэлтээ гаргаад байна.

Судалгааны зорилго:
Хот хөдөөд сурч боловсорч буй Оюутан залуусын өмнө тулгамдаж байгаа  асуудлуудыг харьцуулан судлах, шийдвэрлэх боломжийг илрүүлэн гаргах

Судалгаанд оролцогчид:
МУИС-ийн Завхан сургууль, Ховд их сургууль, Архангай багшийн коллежийн 1-4-р курсын оюутан залуус хамруулав.
Судалгааны арга:
1. Санал асуулгын анкетаар судалгаа авах
2. Судлаачид тухайн судалгаанд оролцож байгаа оролцогчдын санал гомдол яриаг тэмдэглэх арга

Түүврийн хэмжээ: 250 оюутан
Шинжилгээг хийсэн програм:
Судалгааг Excel  програм дээр шинжилгээг хийж график дүрсээр харуулсан болно.
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД
·         Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутан, зулуусын амьдрах газар, хоол хүнс
·         Байрны түрээс болон сургалтын төлбөр нэмэгдэж өндөр үнэтэй байгаа
·         Автобусны цахим карт хүрэлцэхгүй байгаа
·         Хичээлд хэрэглэх ном сурах бичиг хүрэлцдэггүй худалдаж авахад үнэ ихтэй байна.
·         Оюутны дотуур байрны хүртээмж бага байна.
·         Хувцаслах /бусдаас ялгарахгүй/
·         Гэр хороололд амьдархад орой автобусны буудлаас хол учраас аюулд өртдөг.
·         Цагийн боломжийн ажил олдодгүй дандаа оройн цагаар хийх боломжтой.
·         Хотын хэрэглээ хөдөө орон нутгаас их байна.
·         Хөдөө орон нутагт цалингийн хэмжээ их биш байгаа нь эцэг эхийн хүүхэддээ явуулах мөнгө бага байна.
·         Гэнтийн ямар нэгэн санхүүгийн хэрэгцээ байнга гардаг байна. Жишээ нь их сургуулийн найзын төрсөн өдөр гэх мэт тэр болгонд нь эцэг эхээсээ хэлж мөнгө авахад хүндрэлтэй байдаг.
·         Оюутнуудыг боломжийн сайн ажил хийлгэх нь бага зөвхөн хичээл хийхээс өөр ажил байх ёсгүй мэт нийгэм үзэж байна.
·         Монголын оюутны холбоо муу ажиллаж байна бид одоо хүртэл автобусанд мөнгөө төлж явж байна. Цахим хэлбэрт шилжсэн нь илүү төвөгтэй байна. Хуучин шар виза картаараа зорчиод болдог байсан юм.
·         Их дээд сургуулиуд төлбөрөөс гадна их алдагдал тооцож байна. Бид учрыг нь ч мэдэхгүй төлдөг. Гэх мэт маш олон болж бүтэхгүй байгаа зүйлүүдыг оюутнууд хэлж байсан.
 

 
Хоёрдугаар бүлэг.  Орон нутгийн их дээд сургуулиудын

оюутнуудаас авсан судалгаа
Энэхүү судалгаанд нийт 250 оюутан оролцсон бөгөөд  орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудыг сурч боловсроход тулгамдаж байгаа асуудлыг тодруулахыг зорисон юм.  МУИС-ийн Завхан сургуулийн 120 оюутан, Архангай аймгийн Багшийн сургуулийн 75 оюутан, Ховд их сургуулийн 55 оюутнуудыг хамарч судалгаа авлаа.
Судалгаанд оролцогч оюутнуудын 33% эрэгтэй, 67% нь эмэгтэй ба курсээр авч үзвэл:
Оюутанд тулгамдаж буй асуудлуудыг хот суурин газарт суралцаж буй оюутнууд болон хөдөө орон нутагт суралцаж буй оюутнуудтай харьцуулан судлах зорилгоор дээрх аймгуудын төлөөлөл оюутнуудаас санал асуулга авахад 
Дийлэнх буюу 50% нь оюутны дотуур байранд амьдардаг судалгаа гарсан байна. Харин хотын оюутнууд оюутны байр цөөхөн хүрэлцээ муу дийлэнх нь түрээсийн байранд амьдардаг гэсэн судалгаа бий.
2. та сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр хийдэг вэ гэсэн судалгаанд:
Дээрх судалгаанаас харахад 55% хувь нь хувиараа төлбөрөө төлдөг гэсэн судалгаа гарсан бөгөөд хотын оюутнуудтай адилхан хувиараа төлбөрөө төлж байна.
3.
61% нь эцэг эх ах дүү хамаатан садангаасаа хэрэгцээний мөнгөө авдаг, үлдсэн хэсэг нь хичээлээс гадуур ажил хийж тэтгэлэгийн 70 000 төгрөгнөөсөө хэрэгцээгээ хангадаг байна.
4. Өдөрт хэрэгцээндээ ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
Хөдөө орон нутгийн оюутнууд маань өдөрт 5000төгрөг болон түүнээс доош хэмжээний төгрөгийг зарцуулдаг бол хотын оюутнууд маань 5000-1000 төгрөгийг зарцуулдаг байна. Энэ хотод зардал өндөр байдагтаа холбоотой юм.
5. Та хэрэгцээнүүдээ шийдвэрлэхэд хүндрэлтэй байдлаар нь дугаарлана уу?
1.    Сургалтын төлбөр
2.    Ном худалдан авах
3.    Гоо сайхны бүтээгдэхүүн
4.    Хувцаслалт
5.    Баяр ёслолын өдрүүд
6.    Найзын төрсөн өдөр
7.    Өдөр тутмын хоол
Дээрх дугаарууд нь хэрэгцээнүүдээ дугаарлахад дээрх байдалтай байсан.
6. Та тулгамдаж байгаа асуудлаа нэрлэнэ үү гэсэн нээлттэй асуултанд
·         Санхүүгийн хүндрэл
·         Интернетийн хурд ашиглалт
·         Номны хүрэлцээ хангалтгүй
·         Оюутнуудын харилцаа гэсэн асуудлуудыг бичсэн нь хөдөө орон нутагт сурч боловсроход  хотын оюутнуудаас хүндрэлтэй асуудал бага гардаг нь судалгаанаас харагдсан.

Дүгнэлт

Хотод сурч буй оюутнууд болон хөдөө орон нутагт сурч боловсорч буй оюутнуудын тулгамдаж буй асуудлуудыг харьцуулан судаллаа. Энэхүү судалгаанд хотын оюутнуудын гол тулгамдаж буй асуудал нь амьдрах орон байр, сууц, түрээс өндөр зэрэг байсан бол хөдөө орон нутагт санхүү мөнгөний асуудал, номны хүрэлцээ муу гэсэн байсан. Мөн хотод  оюутны хүрэлцээ муу гэсэн бол хөдөөд оюутны байрын хүрэлцээ хангалттай гэсэн судалгаа гарсан. Харин өдрийн мөнгөний хэргцээ нь хотод 5000-дээш байсан бол хөдөөд 5000 -ӨӨс доош хэрэглээтэй  гэсэн судалгаа гарсан.  Оюутнууд маань дээрх хүндрэлийг тоолгүй даван туулан сурсаар байна.







МУИС-ийн Завхан сургуулийн ЭРДМИЙН САР-1 аян амжилттай үргэлжилж дууслаа . Нэг сарын хугацаанд Оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Уг ОЭШХурал 2 үе шаттай явагдаж 1-р шатнаас шалгарсан 9 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ. 
1-р байрт Санхүү эдийн Засгийн 4-р ангийн оюутан Тогтохдаваа
2-р байр:  Санхүү эдийн Засгийн 4-р ангийн оюутан Янжмаа 
3-р байр:  Гаалийн татварын Эдийн Засгийн  3-р ангийн оюутан Очироо
4-р байр:  Нягтлан бодох бүртгэлийн 4-р ангийн оюутан Амартүвшин 
5-р байр:  Комьпютер Техникийн 2-р ангийн оюутан Даваадорж нар тус тус эзэллээ.





Сэдэв: Оюутны тамхины хэрэглээ, дам тамхидалтын орчин
Оршил
Дэлхий нийтийн хэмжээнд хүн амын дунд халдварт бус өвчлөл, ялангуяа зүрх судасны тогтолцооны болон хавдарын өвчлөл зонхилж хүн амын насжилт багасаж аюулд өртөж байгаа нь дэлхий нийтийн хүмүүсийн анхаарлыг татаад байна. Аюулгүй амар тайван орчинд амьдрах нь хүн бүхний хүсэл мөрөөдөл болоод байна. Аюулгүй амар тайван орчинд амьдрахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлд маш олон хүчин зүйлс байгаагийн нэг хэсэг нь тамхидалт,  дам тамхидалтын нөлөөнд өртөх зэрэг нь юм. Хөгжиж байгаа орнуудад залуучуудын дундах тамхидалт нэмэгдэж, тамхинаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Ихэнхи тамхичид 18 наснаас доош насандаа тамхи татаж эхэлдэг ба бага залуу наснаасаа тамхи татаж эхэлснээр уушигны хавдарт өртөх эрсдэл өндөр байдаг. Тамхидалтын улмаас залуучуудын дунд амьсгалын замын өвчлөл, насанд хүрэгчдын дунд зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоосон байна. ДЭМБ-ын тооцоолсноор тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол 7 жилээр дутуу насалдаг байна.
Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд 4 сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутанд 6 хүн үхэж байна. Энэ тоо  2030 он гэхэд 2 дахин өсөж 10 сая хүрэх тооцоо байна. Тамхинаас үүдэлтэй нас баралтын 70% нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна (ДЭМБ).
Тамхины хэрэглээний талаар олон судалгаа хийгдэж, тамхидалтыг бууруулах, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр улс орнуудад хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд ДЭМБ жил бүрийн 5 дугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлатай болсон. 
Манай орны хүн амын 47 гаруй хувь нь тамхи татдаг гэсэн тоо бий. Гэхдээ гадаадын нэгэн байгууллагын хийсэн судалгааны албан бус мэдээллээр монголчуудын 68 хувь нь тамхи татдаг гэжээ.
Мөн 2007 хийгдсэн “Дэлхийн тамхины хэрэглээний тандалтын тогтолцоо-Монгол” судалгаагаар  нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын тамхи таталтын байдал 19.8%, эрүүл мэндийн мэргэжилийн сургуулийн оюутнуудын 10 оюутан тутмын 4 нь тамхи татаж байгаа дүн гарсан байна.

Зорилго
Завхан сургуулийн оюутнуудын дундах тамхины хэрэглээ болон дам тамхидалтын орчны талаарх мэдлэг хандлага дадлыг үнэлэх.
Зорилт
  1. Завхан сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээний байдлыг тогтоох
  2. Оюутнуудын дам тамхидалтын талаар ойлголт, дам тамхины нөлөөнд өртөж байгаа байдлыг үнэлэх
  3. Тамхины хор уршиг, эрүүл мэндийн нөлөөний талаар оюутнуудын мэдлэг, хандлагыг тогтоох,
  4. Их сургуулийн хэмжээнд тамхидалтыг бууруулах, тамхигүй эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр санал зөвлөмж  боловсруулах
Судалгааны арга зүй
Завхан сургуулийн оюутнуудын тамхидалтын байдал, дам тамхидалт, тамхины талаарх мэдлэг хандлагыг асуулга анкетийн аргаар судалгаа хийлээ. Судалгаанд урьдчилан боловсруулсан 13 асуулт бүхий асуумжаар асуумж судалгаа авч судалсан болно.
 Судалгааны материалыг  SPSS-16 программ  ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнд үнэлгээ хийлээ.  
Судалгааны хамрах хүрээ
Судалгаанд Завхан сургуулийн 1-4-р курсийн давхардсан тоогоор 206 оюутан хамруулж судалгааг явуулав.



1.1  Тамхины тухай ойлголтууд

Ємнєд Америкийн уугуул иргэд зэрлэгээр ургадаг нэгэн ургамлын навчийг зажлахад бие хєнгєрч, ядаргаа багассан мэт мансуурсан болохыг мэдсэнээр тvvнийг ид шидтэй мэт ойлгон хэрэглэж ирсэн нь єнєєгийн тамхины хэрэглээний эх vvсвэр болон дэлхий даяар тархжээ.
Уг ургамлын хатаасан навчны нунтагласан ширхэгvvд нь одоогийн тєрєл бvрийн нэртэй худалддаг янжуур, дvнсэн тамхины гол хэсэг нь болсон байна.
Өнөөдөр хүн төрөлхтөн бидний заримд үнэхээр том хэд хэдэн муу зуршил байдаг нь хар тамхи, архи, тамхинд мансуурах дон. Эдгээр нь бүгд л тухайн хэрэглэж байгаа хүндээ маш хор нөлөөтэй, нийгэмд учруулах хохирол нь ч дөсөөлөшгүй их. Ингээд эдгээрээс өнөөдөр бараг хүн төлөрхтөнд хэвшил болох шахсан чимээгүй тахал тамхины хор хөнөөлийн талаар жаахан материал цуглууллаа.
Тамхи /www.mongolmedee.net-ээс/ – энэ чөтгөрийн хортой гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй бид мэддэг. Харин тамхины утаанаас болж хорддог нь батлагдсаар байна. Хоёр судалгааны дүнд тамхи татдаггүй эмэгтэй хүн, тамхичинтай хамт амьдардаг юм уу хамт ажилладаг бол хөхний хорт хавдар тусах боломж нь 27% хүртэл нэмэгддэг гэнэ. Мөн өөр нэгэн судалгаагаар тамхи татдаг эцэг эхтэй гэр бүлд өссөн хүүхэд том болсон хойноо уушигны хавдартай болох магадлал гурав дахин их байдгыг нотолсон байна. Дөрөв дэх судалгаагаар жирэмсэн үедээ тамхи татаж байсан эмэгтэйн ач зээ нар нь астматай болох магадлал бусад хүүхдүүдээс хоёр дахин өндөр байдгыг тогтоосон байна. Түүнчлэн тамхи татдаг хүний орчинд өссөн хүүхдүүд болон өсвөр насныханы унших, тоо бодох чадвар болон сэтгэн бодох чадвар нь үеийнхэнээсээ доогуур байдаг нь судалгаагаар нотлогдсон байна.

Та vvнийг мэдэх vv
Ø  Тамхи болгонд хорт хавдар vvсгэгч олон янзын бодис агуулагддаг.
Ø  Єдєр болгон нэг хайрцаг тамхи татдаг хvний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
Ø  Нэг тамхи татсан хvний нас 8 минутаар богиносдог.
Ø  Тамхи татсанаар таны бие махбодь ч, хvний сэтгэл санаа ч тvvний хамааралд орно. Тамхиа хаяхгvй бол биеийн тамирын дасгал тамхины сєрєг нєлєєг арилгаж чадахгvй.
Ø  Гэр ахуйн аймшигт гал тvймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
Ø  30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.

Дам тамхидалтын тухай ойлголтууд, тэдгээрийн эерэг сөрөг талууд

Дам тамхидалт гэдэг нь тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Тамхи үйлдвэрлэгчид түүнийг орчны тамхидалт гэж нэрлэдэг. Ялангуяа битүүмжлэгдсэн орчин (баар, ресторан) тамхины утаагаар бохирдоход тухайн орчинд байгаа тамхи татдаг болон татдаггүй бүх хүмүүс тамхины утаагаар амьсгалж хорддог.  Үүнийг сайн дурын бус буюу идэвхигүй тамхи таталт гэж нэрлэдэг. Дам тамхидалт таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.  Тамхины утаанд 4000 гаруй хорт бодис агуулагддаг ба тэдний 50 гаруй нь хүний биед хорт хавдар үүсгэх бодис юм.
Дам тамхидалтын утаанаас хамгаалах боломжгүй
Агааржуулагч болон агаар сорох төхөөрөмж, салхивч, үнэр дарах төхөөрөмж, үнэртүүлэгч аль аль ч өрөө тасалгаан доторх дам тамхидалтын утааны түвшинг хүн амьсгалж эрүүл түвшинд хүргэж чаддаггүй. Зөвхөн 100%-ийн тамхигүй орчин л хамгаалж чадна.  
Хүн хаа ч явсан дам тамхидалтын золиос болж байдаг болжээ. Гэртээ ажил дээрээ, олон нийтийн газарт. Тамхины бохирдсон утаагаар дэлхийн нийт хүүхдийн тэн хагас нь буюу 700 сая гаруй хүүхэд амьсгалж байгааг ДЭМБ тогтоожээ. 2002 -2008 оны 132 орны дэлхийн тамхи таталтын байдлыг ДЭМБ, АНУ-ын өвчны хяналтын төвтэй хамтран 13-15 насны хүүхэд өсвөр үеийнхний дунд судалж үзэхэд
43,9% нь гэртээ дам тамхидалтанд өртдөг.
55,8% нь олон нийтийн газарт  дам тамхидалтанд өртдөг.
76,1 % нь олон нийтийн газарт  дам тамхидалтыг дэмждэг гэсэн судалгаа гарчээ.
Буруу ойлголтууд
Зөв ойлголтууд
Дам тамхидалт эрүүл мэндэд нөлөө үзүүлдэггүй
Дам тамхидалтаас жилд 200  мянган хүн ажлын байрандаа нас барж байгаа бөгөөд хөдөлмөрийн нөхцөл байдлаас шалтгаалсан өвчний нас баралтын 14%-ийг эзэлж байна. Уушигний хорт хавдрын 2,8 % дам тамхидалтаас үүдэлтэй байдаг. Тэдгээр хүмүүсийн дийлэнх нь баар, ресторан, цэнгээний болон олон нийтийн үйлчилгээний газар ажилладаг байсан.
100 % тамхигүй орчин бүрдүүлэх хууль нь тамхичин хүний эрхийг зөрчиж байна
Энэхүү хуулинд тамхичны тамхи татах газруудыг хязгаарлаж байгаа болохоос биш тамхичин хүн тамхи татаж болохгүй гэж заагаагүй. Аль ч улсын үндсэн хуульд тамхи татах эрхтэй гэж заагаагүй байдаг.
Дам тамхидалт нь хувь хүн, байгууллагын эдийн засагт нөлөөлдөггүй
Дам тамхидалтын эдийн засгийн үр нөлөөг Австрали, Канад, Гонг-конг, Ирланд, Англи, АНУ  зэрэг улсад тооцоолон гаргасан байдаг. Дам тамхидалтанд өртсөн хүмүүс илүүтэйгээр өвдөж ажлаас чөлөө авах шууд болон шууд бус эмчилгээний зардалд мөнгө төлж байгаа нь хувь хүн болон байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг.  Ажлын байранд тамхи татахыг зөвшөөрөх нь ажлын цагаас тамхи татах бүрт 7 минут хороож хөдөлмөрийн бүтээмж буурч байгууллагд тэр хэмжээгээрээ хохирол учруулдаг.
100 % тамхигүй орчин бүрдүүлэх хууль нь кафе, баар, рестораны үйлчлүүлэгчдийн тоог цөөрүүлж орлогыг бууруулж байна.
Олон улсын туршлагаа харахад үйлчлүлэгчдийн тоог нэмэгдүүлж, ашиг орлогыг сайжруулдаг болох нь батлагдсан.

Дам тамхидалтнаас хэрхэн зайлах вэ?

Орчиндоо тамхи татуулахгүй байх
Тамхины утаатай орчинд орохгүй байх
Зоогийн газар бааранд тамхи татдаггүй газар байгаа эсэхийг лавлаж байж орох
Машиндаа тамхи татуулахгүй байх
Тамхи татаж буй хүний дэргэд очихгүй байх
Хэрэв тамхи татдаг бол
Ø  Бусдын дэргэд тамхи татахгүй байх
Ø  Тамхи асаахаасаа өмнө дэргэдэх хүнээсээ зөвшөөрөл авах
Ø  Зориулалтын газар тамхи татаж байх
Ø  Хэрэв таны эхнэр, найз эмэгтэй жирэмсэн болсон бол эсвэл хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа бол тамхинаас гарч дам тамхидалтнаас хамгаалах
Ø  Аль болох өөрийг дайчлан тамхинаас гарахыг хичээгээрэй

Хоёрдугаар бүлэг.
 Оюутнаас авах судалгаа 1
Завхан сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээг тогтоох зорилгоор нийт 111 оюутнуудаас дараах асуулгаар судалгаа явуулав.
Манай сургууль өнөөдрийн байдлаар нийт 695 оюутан суралцдаг бөгөөд үүнээс 215 эрэгтэй, 444 эмэгтэй оюутнууд суралцаж байна. Үүнээс анги бүрээс хэдэн хүүхэд тамхи татдагыг судалж үзэхэд эрэгтэй оюутнуудын 58,1% буюу  146 оюутан, эмэгтэй оюутнуудаас архи уусан үедээ болон байнгын тамхи татдаг 4,7% буюу 21 оюутан байна.
Санал асуулгад тусгасан асуултын дагуу судалгааны үр дүн  дараах байдалтай байна. Судалгаанд 1-4-р курсын 111 оюутнууд хамрагдсан бөгөөд хүйсний байдлаар авч үзвэл  эрэгтэй 80 оюутан буюу 72,1%, эмэгтэй 31 оюутан буюу 27.9% байна.   
Та тамхи татдаг уу


Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent

Тийм
71
64.0
64.0
64.0
үгүй
40
36.0
36.0
100.0
Нийт
111
100.0
100.0


Хэрэв та тамхи татдаг бол өглөө хэдийд эхнийхээ тамхийг татдаг вэ?

tanii dotnii humuus chini  tamhinaas garah talaar zowlodog uu


Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent
Valid
tiim
111
100.0
100.0
100.0

ta tamhinaas garah huseltei baina uu


Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent
Valid
tiim
87
78.4
78.4
78.4
ugui
24
21.6
21.6
100.0
Total
111
100.0
100.0


tamhinii hor urshgiin talaar her medlegtei we


Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent
Valid
mash ih
68
61.3
61.3
61.3
baga
43
38.7
38.7
100.0
Total
111
100.0
100.0

Завхан сургуулийн оюутнуудын тамхидалтын байдлын  судалж үзэхэд  судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 64.0% нь тамхи татаж байна.  Тамхи татдаг оюутнууд өглөө босоод өлөн элгэн дээрээ 32.4%, цай уусны дараа 2%.7%, бусад үед  37.8% тамхи татдаг  байна.  Тамхи татдаг оюутнуудын гэр бүлийнхэн, ойр дотныхон  тамхинаас гарах талаар зөвлөдөг эсэхийг судалж үзэхэд  100.0%  тамхинаас гарах талаар зөвлөдөг байна. Тамхи татдаг оюутнуудын 78,4% тамхинаас гарах бодолтой байгаа  ба 21,6  % нь гарах сонирхолгүй гэсэн дүн гарсан.  Тамхины хор уршгийн талаарх мэдлэгийг судлахад  61,3 % нь маш их мэдлэгтэй, 38,7 % нь бага мэдлэггүй гэж хариулаагүй байна.   

Судалгаа 2
Дам тамхидалтын нөлөөнд өртөж байгааг судлах зорилгоор судалгаа 2-ийг нийт 95 оюутнуудаас дараах санал асуулгаар авлаа  судалгаанд оролцсон оюутнуудын эмэгтэй 60, эрэгтэй 35 оюутнууд байв.



tantai hamt amidardag humuus chin tamhi tatdag uu


Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent
Valid
tiim
73
76.8
76.8
76.8
ugui
22
23.2
23.2
100.0
Total
95
100.0
100.0





dam tamhidaltaas uuriiguu hamgaalah  oroldlogo hiideg uu


Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent
Valid
tiim
34
35.8
35.8
35.8
barag ugui
61
64.2
64.2
100.0
Total
95
100.0
100.0

                                   
Дам тамхидалтад өртөж байгаа байдлыг судалж үзэхэд судалгаанд оролцогсодын 35.8 % нь дам тамхидалтын талаар мэднэ гэж хариулсан байна.  Судалгаанд оролцсон ниит оюутнуудын 76.8% нь гэрт болон оюутны байранд тамхи татдаг хүнтэй амьдардаг  байна..  Монгол улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль байдаг талаар судалж үзэхэд нийт оюутнуудын 71.6%  энэ талаар хууль байдаг гэж хариулсан байна. Харин 28,4 % нь сонссон гэж хар иулсан бөгөөд огт сонсоогүй гэж хариулаагүй байна:
Ихэнх үйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон тэмдэг байдаг 25,3%, зарим цөөн үйлчилгээний газарт байдаг  73,7%, хориглосон тэмдэг огт байддаггүй гэж 1,1% нь тус тус хариулсан байна. Судалгаанд оролцогчидын 35.8% тамхинаас өөрийгаа хамгаалах оролдлого хийдэг, 64,2% нь бараг үгүй, огт тамхи  эрүүл мэндэд сайн гэж суудаг хүн байхгүй гэж судлагдлаа

Дүгнэлт

Завхан сургуульд сурч байгаа оюутнуудын тамхины хэрэглээ 64.0%-тай, тамхи татдаг оюутнууд тамхинаас гарах хүсэл эрмэлзэлтэй байна. Судалгаанд оролцогчидын 35,8% дам тамхидалтын талаар мэддэг үлдсэн хувь нь ямар ч мэдлэггүй байна. тэдний гэр бүлийнхэн гэртээ (76.8%) тамхи татаж, дам тамхидалтын нөлөөнд өртдөг байна. Цаашид оюутнуудын дийлэнхи буюу тамхинаас гарах хүсэлтэй байгаа боловч ямар нэгэн сургалт сурталчилгаа муугаас үр дүнд хүрэхгүй байна. Их сургуулийн сургалтын хөтөлбөрөөр тамхины хор уршиг, эрүүл мэндийн нөлөөний талын мэдлэг авбал тамхидалт, архидалт буурах хандлагатай. Иймд сургууль, албан байгууллага, гэрийн орчинд дам тамхидалтыг бууруулах, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр санаачлага өрнүүлж, анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй байна. Ингэснээр манай сургуульд цэвэр цэмцгэр, аюулгүй орчин бүрдэнэ.

Санал
Залуучуудын дундах, ялангуяа манай сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээний талаар судалгаа бага хийгдсэн байдаг. Монголд улсад  2007онд  “Дэлхийн тамхины хэрэглээний тандалтын тогтолцоо –Залуучуудын тамхины хэрэглээний байдал”  судалгаа хийж их дээд сургуулиудад сурч байгаа оюутан, залуучуудын тамхины хэрэглээ,  тамхидалтыг судалж ажлууд зохион байгуулснаар тамхины хэрэглээ буурсан гэсэн судалгаа байна. Харин манай сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээ өндөр гарсан байгааг цаашид анхаарч,  оюутнуудын дунд тамхидалтыг бууруулах, сургуулийн орчинд тамхигүй орчин бүрдүүлэх, эрүүл сургууль болох санаачлагыг өрнүүлж, тодорхой ажил зохиох шаардлагатай байна.
1.    Сургуулийн кродиор болон оюутны байранд тамхи татахыг хориглох тэмдгийн байрлуулж, тэр тэмдгийг харсан оюутнууд тамхи татдаггүй сэтгэлээг суулгаж өгөх
2.    Эмч болон эрүүл мэндийн газартай нэгдэн суртачилгаа, сургалтыг идэвхитэй зохион байгуулах
3.    Багш нар ажилчид оюутнууддаа уриалга гаргаж тамхинаас гарах болон дам тамхидалтын орчин бүрдүүлэхгүй байх

No comments:

Post a Comment